Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ойг тохиолдуулан, энэхүү түүхэн харилцааны хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэн, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Ерөнхий консул Кэ Юушэн болон консулын газраас хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр олон чухал санал, санаачилгыг дэвшүүлж, тэр дундаа хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмших, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, бүтээлч байдлыг дэмжих, суралцах бэрхшээлийг хөнгөвчлөх зэрэгт оновчтой хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүдийн оюуны хөгжилд өндөр хувь нэмэр оруулан байнга хамтран ажилладаг билээ.
Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 33 суралцагчид сургалтын хэрэглэгдэхүүн болох таблет гардуулан өгч, мэдлэг, боловсролыг дэмжих, цахим сургалтын боломжийг нэмэгдүүллээ.