Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар албан ёсоор ийнхүү эхэллээ.
Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний, 1000 гаруй хүн хамруулсан иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох, төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох, цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилтыг бодитоор хэрэгжүүлэх чухал алхам боллоо.