loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМАГТ ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймаг
2026-10-27 ~ 2026-10-28

Дорноговь аймаг 2011 онд Япон Улсын Шизүока мужтай хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын 1 дүгээр орлогч Цукамотогоор ахлуулсан зочид, төлөөлөгчид Дорноговь аймагт айлчилж байна. 

        Хамтран ажилласан 15 жилийн хугацаанд аймаг, мужийг хөгжүүлэх зорилгоор олон хамтын ажиллагааг хэрэгжүүлснээс дурдвал ахлах ангийн сурагч харилцан солилцох ажиллагаа, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамрyyлан мэргэшүүлэх зэрэг уламжлал болсон олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ.

         Энэ удаагийн айлчлалаар “Дорноговь аймагт бохир усны нөөцийг ашиглах чадавхыг сайжруулах төсөл”-ын санамж бичигт гарын үсэг зурах юм. 
See less