loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМАГТ ШИЗУОКА МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЭСГИЙН ДАРГА  ТАКЭХИСА ЦҮЧИЯ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨЛ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМАГТ ШИЗУОКА МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЭСГИЙН ДАРГА ТАКЭХИСА ЦҮЧИЯ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨЛ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Дорноговь аймаг
2025-12-10 ~ 2025-12-11

/2025.12.10/Дорноговь аймаг, Шизуока муж хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн Хэсгийн дарга Цүчия Такэхиса,  Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Сүгимура Эрдэнэхатан нартай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, ИТХ-ын төлөөлөгчид албан уулзалт хийлээ. 

Уулзалтаар аймаг, мужийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцлаа. Цаашид найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 15 жилийн ойн хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. 

       Энэ үеэр Шизуока муж, Дорноговь аймгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 2011 оноос хойш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Гомбосүрэнгийн Эрдэнэхатан /Сүгимура Эрдэнэхатан/-ныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.