Дорноговь аймгийн салбар бүрийн инженерүүдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Дорноговийн инженерүүдийн холбоо, “YES Mongolia” ТББ-ын Дорноговь салбараас зохион байгуулсан тус уулзалт, хэлэлцүүлэгт цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, барилга, төмөр зам, ногоон байгууламж, ус, дулаан хангамж зэрэг салбарын 80 орчим инженерүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга О.Батжаргал хэлэлцүүлэг, уулзалтад оролцож Дорноговь аймгийн хөгжилд инженерүүдийн шинэ шийдэл, оролцоог бий болгох, хамтран ажиллах талаар санал солилцов.