loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ҮР ДҮНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ҮР ДҮНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймаг
2025-04-26 ~ 2025-04-27

Бизнесийн чадавхиа сайжруулах, сургалт,     уулзалтын орон зайг бий болгох зорилгоор эмэгтэй захирлуудын клуб дундын оффистой боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал 2025 оны шинэ захирлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон нутагтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 

          Дундын оффис нь нийт гишүүдийн хураамжид тулгуурлан тохижуулалт хийгдэж үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар тус ГҮТББ-д 22 аж ахуй нэгжийн захирлууд нэгдэж орон нутагтаа жилд 13 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 223 ажлын байрыг бий болгож байна.

Хамтын шийдлээр-Хөгжлийг түүчээлье