Өсвөр үе, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” аяныг орон даяар өрнүүлэн ажилладаг. Үүний хүрээнд Байлдааны гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангитай хамтран “Хутагтын нутгаар-Торгон хил” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Сайншанд сумын ЕБС-ийн сурагчид цэргийн ангийн үйл ажиллагаа болон Монгол цэргийн түүх, соёл, үнэт зүйлстэй танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүний зэрэгцээ хугацаат цэргийн албан хаагчдын дунд “Стресс менежмент” сургалтыг зохион байгуулан уур бухимдал, стрессээ зохицуулах, эерэг болон сөрөг сэтгэл зүйн үр нөлөөг таниулах чөлөөт ярилцлагыг өрнүүлэн, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.
“Хутагтын нутгаар-торгон хил-2024” арга хэмжээнд ЕБС-ийн 45 суралцагч, хугацаат цэргийн 200 гаруй албан хаагчид хамрагдлаа.