loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймаг
2026-10-27 ~ 2026-10-28

   “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилгоор Дорноговь аймгийн 14 сумын ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Мөн Сайншанд сумын 115 иргэнийг сургалтад хамруулж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өглөө.

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Даваасамбуу удирдан явуулж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, өсвөр үеийнхэн болон суралцагчдыг хорт зуршлаас хамгаалах, эрсдэлт нөхцөл байдлыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олголоо.

Энэхүү сургалт нь боловсролын байгууллагын түвшинд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон бусад хорт зуршлаас ангид байлгах, эрүүл, зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.