
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран Монгол Улсын аварга шалгаруулах Пауэрлифтингийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Анх 2003 онд Монголын Пауэрлифтингийн холбоо байгуулагдаж 2005 онд анхны тэмцээнээ зохион байгуулж байсан.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 18-н аймаг, 9 дүүргийн 200 гаруй тамирчид Өсвөр үе, Залуучууд, Мастер ангилалд тамирчид өрсөлдөж байна.