МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэл хот коксожсон түлшээ дотооддоо үйлдвэрлэхээр Дорноговь аймгийн "Алтанширээт үйлдвэр технологийн парк"-ийг судалж байна.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд дотоодын коксожсон түлшний үйлдвэрлэлтэй болох үүрэг өгч, энэ хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах тус паркт түлш үйлдвэрлэх боломжтой эсэхийг судалж байна.