Улсын Их Хурлын гишүүн Жадамбаагийн Баясгалан Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг танилцуулах, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон өргөн баригдах нийгмийн хамгааллын салбарын талаарх хууль тогтоомжийн төслийг танилцуулах, оролцогчдын саналыг хүсэлтийг сонсож, холбогдох мэргэжлийн байгууллагууд хариулт өгч харилцан санал солилцлоо.
Мөн энэ үеэр 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Парабочи тэмцээний ялагчдад шагналыг гардуулан өглөө.