Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Дорноговь аймагт 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, тус газрын Архив, мэдээллийн сангийн хэлтсийн дарга Ж.Энхчимэг, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Х.Төмөрбаатар, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн С.Амарбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч Г. Март, хэлтсийн дарга нартай уулзалт хийж, улсын үзлэгийн зорилго, хамрах хүрээ, үнэлэх үзүүлэлт, үнэлгээний аргачлал болон Дорноговь аймагт ажиллах хөтөлбөрөө танилцууллаа.
Улсын үзлэгийн ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын хүрээнд 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 284 шалгуур үзүүлэлтийн дагуу төрийн архивын үйл ажиллагааг шалгаж, дүгнэлт хийнэ.