Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Доктор Х.Бэхбат, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Нямдаваа, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар Дорноговь аймгийн төрийн болон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.
Монгол Улсын гадаад бодлого, ОУ-ын харилцааны орчин үеийн нөхцөл байдал, чиг хандлагад нийцүүлэн төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг орон нутагт хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын бодлогын ойлголт, мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх, гадаад харилцааны үйл ажиллагаанд мөрдөх хууль, журам, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тус сургалт, уулзалтыг зохион байгуулсан юм.