
Уулзалтаар
2024-2028 онд хийх ажлын төлөвлөлт, хүрэх үр дүнд ахиц дэвшил гаргах,
Тендерийн үнэлгээнд хяналт тавих,
Тендер зохион байгуулалтыг хурдан шуурхай ил тод зохион байгуулах,
2020-2024 оны ажлын гүйцэтгэл үр дүнтэй танилцах,
Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүгнэлт хийх,
Мал эмнэлгийн гэрчилгээ, үзлэг тандалт
лабораторийн үйл ажиллагаа, үйлчилгээ шинжилгээ,
Зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлыг шийдвэрлэх,
Хүний нөөц, боловсон хүчин нэмэгдүүлэх
сумдад жишиг мал эмнэлэг байгуулах,
Анхан шатанд ажиллаж байгаа мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдийн ажиллах арга хэлбэрийг өөрчлөх, орчин үеийн чиг хандлагад нийцсэн цаашид хөгжихүйц боломжтой шинэ загвар бий болгох, “Нэг сум - Нэг эмнэлэг” хэлбэрээр ажиллах боломжийг бий болгох,
Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлын лабораторийн чанар, дэд бүтцийг дээшлүүлэх, хүнд металлын шинжилгээг тогтмолжуулах,
Мал амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанаржуулах,
Мал эмнэлгийн гэрчилгээ, олголтыг сайжруулах,
Малчид, иргэдэд салбарын хууль, журмын мэдээллийг өгч хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр ярилцаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн дагуу, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхүйц үр дүнтэй саналаа хөтөлбөрт тусгахыг үүрэг болгон зарим хамтран ажиллах саналуудыг хүндэтгэн хүлээн авлаа.