loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  | HuduuMN

ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-26

 Цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог тус тэмцээнд ерөнхий боловсролын 9 сургуулийн 100 гаруй сурагч багш дасгалжуулагчид оролцлоо. 

           Баг тамирчид 10 төрлийн тэмцээн уралдаанд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Тэргүүн байр”-нд Зүүнбаян сургуулийн Э.Чингүүн ахлагчтай “Говийн хилэнц” баг, “Дэд байр”-нд ЕБ-ын II сургуулийн Б.Жамсран ахлагчтай “Сүлд” баг, “Гуравдугаар байр”-нд ЕБ-ын I сургуулийн А.Мөнхсүлд ахлагчтай “Угалз” баг тус тус шалгарлаа. 

           Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга О.Батжаргал шагнал гардуулж баяр хүргэлээ.

            “Тэргүүн байранд шалгарсан Зүүнбаян сургуулийн “Говийн хилэнц” баг ирэх 06 дугаар сард Монгол Улсын Ерөгхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.