loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"CS2 ROAD TO CHAMP" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД БОЛОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО! | HuduuMN

"CS2 ROAD TO CHAMP" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД БОЛОН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

2026-03-26

 Цувралын 2 дахь мап дээр ялалт байгуулснаар BLUESKY баг маань CS2 ROAD TO CHAMP тэмцээний үнэмлэхүй АВАРГА-аар тодорлоо! Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдөр ийнхүү үр дүнгээ өглөө. Аваргууддаа халуун баяр хүргэе! 

Хэдийгээр аваргын цомыг өргөж чадаагүй ч тэмцээнийг гайхалтай чимж, мөнгөн медалийн эзэд болсон ADAR-100 багийнхандаа баярлалаа. Дараагийн тэмцээнд бүр илүү хүчтэй эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Мөн ширүүн өрсөлдөөн дундаас хүч түрэн гарч ирж ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн LEVISON багтаа баяр хүргэж, амжилт хүсье! 

Тэмцээндээ амжилттай оролцож, үзүүштэй сайхан тоглолтуудыг гаргасан:

 4-р байр: ENJOYERS

 5-р байр: TIGERS

 6-р байр: REYES

 7-р байр: ZB CS

багуудынхаа нийт тамирчдад баяр хүргэж, цаашдын цахим спортын замналд нь улам их амжилт хүсье!

ТЭМЦЭЭНИЙ ОНЦГОЙ ШАГНАЛТНУУД:

MVP: Тэмцээний турш гайхалтай ур чадвар, мэдрэмжтэй тоглолтыг үзүүлж, багаа аваргалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан BLUESKY багийн kaegoist тэмцээний шилдэг тоглогчоор шалгарлаа!

 RISING STAR: Энэхүү тэмцээнд өөрсдийн авьяас чадвараар онцгойрон ялгарч, ирээдүйн шилдэг тоглогчид болох нөөц бололцоогоо харуулсан:

-Arigmn

-Tigusebn

-sumiyabazar0709

нартаа баяр хүргэж, цаашдын кареарт нь амжилт хүсье!

Энэхүү тэмцээнийг хамтдаа бүтээлцсэн бүх баг тамирчид, үзэгч дэмжигчид та бүхэндээ маш их баярлалаа. GG WP!

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч : Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Unitel 

Дэмжигч : Дорноговь аймгийн цахим спорт тоглоомын нэгдсэн холбоо

#CS2RoadToChamp #CS2Mongolia #Esports #Champions #MVP #RisingStar #GGWP