loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР "А” БУЮУ ХАНГАЛТТАЙ ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР "А” БУЮУ ХАНГАЛТТАЙ ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ

2025-11-04

 Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг"-ийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа.

         Байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт гэсэн 3 чиглэлийн дагуу явагдаж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хангалттай үнэлгээтэй дүгнэгдлээ. 

         Тус үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход оршиж буй юм.