loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ СУМЫН НУТАГ ДАХЬ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ СУМЫН НУТАГ ДАХЬ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-11-01

 Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн  сайд Г.Дамдинням нар ажиллав.

Засгийн газрын тэргүүн, сайд, гишүүд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.  Мөн Зүүнбаян багт үйл ажиллагаа явуулж байгаа “Доншен” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

           “Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) байгуулах төсөл” нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.