loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2026-01-11

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

/2026.01.11/Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаныхан, аймаг орон нутгийн удирдлагууд Замын-Үүд суманд ажиллаж байна.

Тус суманд ажиллах үеэр Автозамын боомтын зорчигч, тээврийн цогцолбор, ачаа тээврийн хэсэг, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. 

Замын-Үүд боомтоор 2024 онд 2,5 сая зорчигч, 2025 онд 2,7 зорчигч нэвтэрсэн бөгөөд 2024,2025 онуудад улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.