Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.01.11/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ Хилийн цэргийн 0108 дугаар ангид зочилж, Замын-Үүд боомт, зорчигч ачаа тээврийн хэвийн ажиллагаа, Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэрбээр хилчдийн алба үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж буйг онцлон тэмдэглэж, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын албан хаагчдын орон сууцны үлдэгдэл санхүүжилт 6 тэрбум төгрөгийг тус ангийн 100 жилийн ойг тохиолдуулан шийдэхээр болсноо илэрхийлэв.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага