loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | HuduuMN

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-15


Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-ны  Иргэн, аж ахуй эрхлэгчид олгох эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх бүртгэлийг 2024 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 05-ны хооронд хийж, бүртгүүлсэн 23 иргэнд Хөгжлийн шийдэл ТББ-ийн Дорноговь аймгийн BEST хөтөлбөртэй хамтран санхүүгийн дэмжлэгийн өмнөх сургалтыг зохион байгуулсан. 

Арга хэмжээнд хамрагдахаар нийт 21 иргэний хүсэлт, төслийг хүлээн авч А/17 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлаар 15 иргэний 150,0 сая төгрөгийн төслийг дэмжиж санхүүжилтийг олгосон. 

Сонгон шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулсан. Үүнд: 

1-р шат: Төсөл, бичиг баримтад үнэлгээ өгсөн 

2-р шат: Нөхцөл байдлын үнэлгээ буюу ажлын байртай танилцсан

3-р үе шат: Төслийн хамгаалалт /Оролцогчид ажлын хэсэгт болон төсөл ирүүлсэн иргэдэд төслөө танилцуулж, хамгаалсан/