Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд болж, дараах
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдын шилдгүүдийг шалгарууллаа.
Тус шалгаруулалтад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-нд хамрагдаж уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх улмаар аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа жишиг хоршоологчид шалгарсан байна.
Үүнд:
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР
Архангай аймгаас Хотонт сумын Өндөрсант багийн “Таван овооны өвдөг” хоршооны гишүүн малчин Чүлтэмийн Ширзагд,
Баянхонгор аймгаас Бууцагаан сумын 3 дугаар багийн “Таван хошуу бүрэн” хоршооны гишүүн малчин Аюушийн Равжав,
Баянговь сумын 3 дугаар багийн “Цагаан ямаат баян говь” хоршооны гишүүн малчин Бадрайгийн Амгаланбаатар,
Булган аймгаас Тэшиг сумын Харгал багийн “Эмээлчрийн дэвсэг” хоршооны малчин Дачгаан Отгондорж, Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Жанжин түшээт” хоршооны гишүүн малчин Калинангийн Түмэнноров, Дашинчилэн сумын Хараат багийн “Гэнэн гэр” хоршооны гишүүн малчин Цэрэнноровын Мягмаржав,
Говь-Алтай аймгаас Есөнбулаг сумын Наран багийн “Хүрэн ташуутын зэрэглээ” хоршооны гишүүн малчин Загдбазарын Лхамсүрэн, Чандмань сумын Чандмань-уул багийн “Дөл үүц дэвжих” хоршооны гишүүн малчин Санжжавын Арилдийбаатар,
Дорноговь аймгаас Улаанбадрах сумын Аргалант багийн “Ар говийн арвин” хоршооны гишүүн малчин Гааноровын Ариунболд,
Дорнод аймгаас Баяндун сумын Түргэн багийн “Мөнхбадамлах оюу” хоршооны гишүүн малчин Балжнямын Мөнхжаргал,
Дундговь аймгаас Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Дэртийн шоргоолжууд” хоршооны гишүүн малчин Хүрэлхүүгийн Галбадрах, Луус сумын Буянт багийн “Утиартын буян” хоршооны гишүүн малчин Нэргүйн Бямбажав,
Завхан аймгаас Шилүүстэй сумын Хөгжил багийн “Мандах нар гэгээн нуур” хоршооны гишүүн малчин Гомбын Туяа, Завханмандал сумын Олонбулаг багийн “Шандаст түрүү” хоршооны гишүүн малчин Долгорын Баасанхүү,
Өвөрхангай аймгаас Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн “Өшгөг таацын нүнжиг” хоршооны гишүүн малчин Бүдрагчаагийн Төмөрбаатар, Бүрд сумын Ар жаргалант багийн “Тогилын өгөөж” хоршооны гишүүн малчин Чимэддоржийн Илчгэрэл, Сант сумын Цариг багийн “Аваргуудын хоолой” хоршооны гишүүн малчин Төмөр-Уяагийн Мягмарчулуун,
Сэлэнгэ аймгаас Баянгол сумын Хараа багийн “Эрхэт бухын нуруу” хоршооны гишүүн малчин Баттөмөрийн Ядамжав, Хушаат сумын Даагат багийн “Даагат цагаан цоож” малчин Цэвээний Ганзориг,
Төв аймгаас Баяндэлгэр сумын Галуут багийн “Өрөө булан” хоршооны гишүүн малчин Бадамын Энхбат,
Увс аймгаас Сагил сумын Үүрэг нуур багийн “Ялалтын хөгжил” хоршооны гишүүн малчин Түмэн-Өлзийгийн Бадамсүрэн, Тэс сумын Булгийн өндөр багийн “Бэрхээн цагаан алганаг” хоршооны гишүүн малчин Дашзэгвэгийн Тэгшжаргал, Өмнөговь сумын Орлого багийн “Ариун сэтгэл баялаг” хоршооны гишүүн малчин Сэтэнжавын Тэрбиш, Цагаанхайрхан сумын Хунт багийн “Баялаг хөхүйн агь” хоршооны гишүүн малчин Цэендоржийн Рэнцэндүгэр,
Ховд аймгаас Цагаан бургас багийн “Даншиг хүрэн” хоршооны гишүүн малчин Далхаагийн Бямбадорж, Чандмань сумын Сүлжээ багийн “Баатарын ээл” хоршооны гишүүн малчин Дарамын Баатархүү Зэрэг сумын Бургасан багийн “Бурхад алтан нутаг минь” хоршооны гишүүн малчин Дүгэржавын Амарзаяа, Дуут сумын Хөхбэлчир багийн “Марал төрөйчийн зоо” хоршооны гишүүн малчин Зодовын Баатархүү
Хөвсгөл аймгаас Тариалан сумын Тавантолгой багийн Буурлын хишигт хурд” хоршооны гишүүн малчин Жадамбын Ширчинжав, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Хуригт ахан дүүс” хоршооны гишүүн малчин Бадамдоржийн Жамбалдорж,
Хэнтий аймгаас Батширээт сумын Хурх багийн “Энгэр газрын шим” хоршооны гишүүн малчин Яндагийн Цэрэндорж,
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн “Харуул тосон ундарга” хоршооны гишүүн малчин Сөрхөмийн Нямсүрэн
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт багийн “Тавлаг гурван даравгуйн” хоршооны гишүүн малчин Сүрэндаваагийн Баянмөнх.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хатан сэнгүр” хоршооны гишүүн малчин Чүлтэмийн Даваацэрэн
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн “Халзангийн арын хэцүүгийн даваа” малчин Отгондаваагийн Баттөмөр нар тус тус шалгарлаа.