loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗҮҮНБАЯН БАГИЙН ТӨВД 1,6 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО | HuduuMN

ЗҮҮНБАЯН БАГИЙН ТӨВД 1,6 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-11-14

        Өнөөдөр/2024.11.13/ Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян багт иргэдийн ая тухтай, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ДОНШЕН ГАЗРЫН ТОС /МОНГОЛ/ ХХК”-ийн хөрөнгө оруулалтаар 1,6 км авто замыг шинэчилж барилга угсралтын ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа. 

           Тус компани нь Зүүнбаян багт байршиж байгаа нь Дорноговь аймгийг Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байлгаж  Алтанширээ суманд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулах, Тавантолгой-Зүүнбаянг холбосон 414,6 км төмөр зам барих төслийг амжилттай хэрэгжүүлэхэд давуу талыг бий болгож өгсөн. 

           Тус салбарын талаар орон нутгаас барьж буй бодлого, шийдвэртэй уялдуулж Зүүнбаян багаас 130 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаад зогсохгүй сум, орон нутгийн иргэдийн ая тухтай, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж жижиг болсон усан бассейн, 50 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.

          Мөн сүүлийн жилүүдэд тулгамдаад байсан Зүүнбаян багийн төвийн авто замыг шинэчлэх асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “ДОНШЕН-ГАЗРЫН ТОС МОНГОЛ ХХК-ийн  1,3 тэрбум санхүүжилтээр, Зүүнбаян багийн төвийг аймгийн төвтэй 16 км хатуу хучилттай авто замаар бүрэн холбох ажлыг улсын төсвийн 12,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.