loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
04-Р САРЫН 27-НООС 05-Р САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ  | HuduuMN

04-Р САРЫН 27-НООС 05-Р САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

2024-04-26

27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Их төлөв салхи зүүн хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. ИЙМД:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Дундговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв Дундговь Онцгой Байдлын газар