
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ХЭВШИХ ӨДРӨӨР БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Могой жилийн сар шинийн баярыг угтаж жил бүр уламжлал болон Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгээс санаачлан зохион байгуулдаг бага насны хүүхдийн үндэсний бөхийн 9-р наадам ёслол төгөлдөр сайхан боллоо. Энэ жилийн барилдааны онцлог нь бяцхан бөхчүүд маань эхний барилдаанаа өөр өөрийн цэцэрлэг дээрээ зохион байгуулж, шалгарсан шилдэг бөхчүүд аймгийнхаа барилдаанд оролцсон бөгөөд эцэг эхчүүд бөх сонирхогчид олноороо ирж дэмжиж байсан нь өмнөх жилүүдээс онцлогтой байлаа.
Тус барилдаанд :
Тэргүүн байр , түрүү бөх, алтан медаль- 3-р цэцэрлэгийн бөх Ө.Амартүвшин
Дэд байр, үзүүр бөх, мөнгөн медаль - 3-р цэцэрлэгийн бөх Т.Батсүлд
Гутгаар байр шөвгөрсөн бөх , хүрэл медаль -3-р цэцэрлэгийн бөх Л.Жамба-Очир
Дөтгөөр байр, шөвгөрсөн бөх, хүрэл медаль - 1-р цэцэрлэгийн бөх Ш.Мөнхэрдэнэ
Уран барилдаанч бөхөөр 5-р цэцэрлэгийн бөх Ц.Оргилсайхан
Үзэгчдийн таашаалд нийцсэн бөх 2-р цэцэрлэгийн бөх С.Мөнгөнбаатар нар шалгарч ивээн тэтгэгчдийн шагнал хүртлээ.
Энэ жилийн наадмыг дор дурьдсан байгууллага хувь хүмүүс ивээн тэтгэж оролцлоо.
Сайнцагаан сумын ИТХ , дарга Г.Ганчулуун
Сайнцагаан сумын ЗДТГ , засаг дарга С.Бат-Оргил
Биеийн тамир спортын газар
Зэвсэгт хүчний 278-р анги
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь салбарын тэргүүлэгчид
Автотээврийн газрын дарга , аймгийн ИТХ-ын төлөөлөгч , аймгийн арслан Ц.Хүрэлбаатар
Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхтөр
Гурвансайхан сумын Чулуут багийн иргэн Сумын заан Б.Лувсанцэрэн
Сайнцагаан 1-р багийн засаг дарга Л.Батсугир
Сайнцагаан 2-р багийн засаг дарга Ш.Батбаатар
Сайнцагаан сумын 3-р багийн засаг дарга Ж.Зоригтбаатар
Сайнцагаан сумын 4-р багийн засаг дарга Б.Мижиддорж
Говийн гэгээ ХХК
Дээрх аж ахуй нэгж байгууллагууддаа маш их баярлалаа, халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье
Бөхийн барилдааны тайлбарлагчаар Үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч Ч.Идэрмөнх, гарын даа, хөлийн цэцээр БТСГ -ын багш ахлах дасгалжуулагч Ж.Батсайхан нар ажиллалаа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байг ээ.