ДУНДГОВЬ АЙМГИЙН 12 ДАХЬ ЗАСАГ ДАРГА БАЛЖИНХҮҮГИЙН ДАМДИНСҮРЭН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 186 дугаар зарлигаар Балжинхүүгийн Дамдинсүрэн нь Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн байна.
Балжинхүүгийн Дамдинсүрэн нь 1944 онд Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд төрсөн. 1966 онд Эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1966-1975 онд Завхан аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, орлогч дарга, 1978 онд аймгийн АДХГЗ-ны 1-р орлогч дарга, 1980-1990 онд Дундговь аймгийн 12 дахь Засаг даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 7-р сард ажилласан юм. Мөн 1981, 1986 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллажээ.
Танд болон танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.