loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХЯТАД УЛСАД АЙЛЧЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА | HuduuMN

ХЯТАД УЛСАД АЙЛЧЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

2024-09-18

ХЯТАД УЛСАД АЙЛЧЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

Хятад улсаас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас энэ сарын 9-13-ны өдрүүдэд Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулсан айлчлалын хөтөлбөрт тойргийн буюу Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн төлөөлөл 20 хүн оролцлоо. 

Энэ хүрээнд Хятад улсын Жэжян мужид айлчлан Жүжи хотын нийгэм эдийн засгийн хөгжил, цэцэглэлттэй танилцан, Фэнчяо туршлагын үзэсгэлэнгийн танхимд зочилж, Хятадын анхан шатны нийгмийн засаглалын байдалтай танилцав. Тус хотын иргэдэд үйлчлэх төвийн бүтэц, зохион байгуулалт нь хүртээмжтэй, ил тод байдаг бөгөөд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.

Мөн Хятадын Жэжян мужийн Ханжоу хотод айлчлах үеэр Жэжян мужийн Гадаад хэргийн газрын орлогч дарга Ши Хуажүн хүлээн авч уулзан, тус мужийн нийгэм эдийн засгийн хөгжлийг танилцуулав. Түүнчлэн Алибаба группийн Ханжоу дахь төвд зочилж, Хятадын интернэт үйлчилгээ, цахим худалдааны инновац хөгжилтэй танилцав. Есдүгээр сарын 12-нд “Баруун нуур”-аар аялж, Хятадын ногоон экологийн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн байдалтай танилцсан юм. Тянзилин экологийн цэцэрлэгт хүрээлэн нь 30 жилийн хог хаягдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, 2007 оноос хойш ногоон байгууламжийг бий болгосноороо экологийн тэнцвэрт байдлыг бий болгосон байна.