loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 42.000.000₮-ӨӨР #БАГШ_СУРАГЧДЫГ ҮНЭЛЖ МУ-ЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ ТОГТООЖ ЧАДСАН ГОВЬ-АЛТАЙЧУУД  | HuduuMN

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 42.000.000₮-ӨӨР #БАГШ_СУРАГЧДЫГ ҮНЭЛЖ МУ-ЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ ТОГТООЖ ЧАДСАН ГОВЬ-АЛТАЙЧУУД

2023-10-06 ~ 2023-12-01
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Алтайн хөгжлийн тэргүүлэх салбарыг Боловсрол хэмээн онцолж, “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр Алтайн боловсролын салбар улсад өнгөлж эхэллээ. Орон нутгийн төсвөөсөө багш сурагчдын урамшуулал, сургалтын орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн зэрэгт харамгүй зориулах болсон нь энэ салбарын ололт амжилтын түлхүүр болж байгаатай маргах хүн ховор байх. Үүний нэг жишээ нь Монголын багш нарын 57 дахь өдөр, Дэлхийн багш нарын 29 дахь өдрийг тохиолдуулан тус хөтөлбөрийн хүрээнд Монгол хэлний улсын 54-р анги олимпиадад #тэргүүн_байр эзэлсэн Говь-Алтай аймгийн 3 дугаар сургуулийн М.Тунгалагтуул багштай 10а ангийн хамт олны амжилтыг үнэлсэн явдал юм. Тус ангийн багш М.Тунгалагтуулийг 15 сая төгрөгөөр, ангийн 27 сурагчийг тус бүр 1 сая төгрөг нийт 42 сая төгрөгөөр урамшуулсан явдал байлаа.

Олимпиадад амжилт гаргахын тулд хамт олноороо үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шантралгүй бэлтгэж, өндөр амжилт гаргасан тэдний хөдөлмөрийн үр шим Алтайн боловсролын нэгэн үнэ цэнэ байлаа.