📍Аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 2026 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.
📍Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар сургуулийн ойр орчим дулаан бохирын худаг таггүй, шугам цөмөрсөн, засвар, өргөтгөлийн ажил хийгдэж байгаа сургууль хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалт хийх, цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч унах эрсдэлтэй зөрчил илэрч байна.
🤹Хүүхэд өсөж торниж, хүрээлэн буй орчноо танин мэдэх явцдаа эрсдэлүүд дагалддаг. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн холбогдох албан тушаалтнууд суралцагч хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахыг анхаарна уу.
ЭРСДЭЛТЭЙ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙГ E- MONGOLIA , "ХУРДАН" ЦЭГТ ХАНДАН МЭДЭЭЛЭЭРЭЙ.
Таны амьдарч буй орчинд эрсдэл байна уу?
Ил задгай нүх, эвдэрсэн зам талбай, гэрэлтүүлэггүй хэсэг , орчны бусад аюултай хэсгийг анзаарсан бол зүгээр өнгөрөх хэрэггүй.
E-mongolia эрсдэл мэдэгдэх цэс, өөрт ойр байрлах "ХУРДАН" цэгт хандан эрсдлийн талаар мэдээлэх боломжтой.
ХАРСАН ЭРСДЛЭЭ МЭДЭЭЛЖ -АЮУЛГҮЙ ОРЧНЫГ ХАМТДАА БҮТЭЭ.
ГОВЬ-АЛТАЙ: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЧӨЛӨӨЛЬЕ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД "ЭРСДЭЛИЙГ МЭДЭГД" "МЭДЭГДЭЭД ЭХЭЛ" ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ "ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ" ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Төсөөтэй мэдээ
2026.09.02
2026.09.02
