Энэ үеэр сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын мэдлэг боловсрол, шинжлэх ухаан, судалгааны чиглэлийн хөгжлийг дэмжих зорилгоор физикийн кабинетыг бүрэн тохижуулах батламж гардууллаа.
Батламжийг Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, “Цэдэв Дашдорж” сангийн тэргүүн Д.Нарантэмүүжин, “Алтайн хөгжил 21 зуун” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бавуусүрэн нар олголоо.
Сурагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү дэмжлэг нь хүүхэд багачуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын сурлагын амжилтад чухал ач холбогдолтой юм.
Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бүр хүүхдийн ирээдүйд оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
ЦЭЭЛ СУМЫН 320 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН ФИЗИКИЙН КАБИНЕТЫГ БҮРЭН ТОХИЖУУЛНА
2026-09-02
Төсөөтэй мэдээ
2026.09.02
2026.09.02

