Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны XXIV Их хурлаар батлагдсан бодлого, шийдвэрийг орон нутагт сурталчлан таниулах, иргэд, хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэх, цаашид хамтран ажиллах боломжийг тодорхойлох зорилгоор “Нийгмийн түншлэл–Хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.
Уулзалтад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, томилолтын багийн гишүүд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтад аймгийн нийгмийн салбарын төслийн удирдагч Э.Энхнаран оролцож, Говь-Алтай аймгийн хэмжээнд нийгмийн салбарт хэрэгжүүлж буй ажил, орон нутагт тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан, цаашид анхаарч ажиллах шаардлагатай асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр:
🔹 Орон нутаг дахь нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа
🔹 МҮЭХ-ны "Хөгжлийн зорилт-Алсын хараа-Бодлогын шинэчлэлт"
🔹 МҮЭХ-ны "Алсын хараа-Цахим шилжилт"
🔹 Цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.
НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Төсөөтэй мэдээ
2026.09.07

