loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА | HuduuMN

ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-09-07

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.

📅 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
⏰ 10:00–15:00 цагт
📍 Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбай

Өдөрлөгийн хүрээнд:
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл
🚛 Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн
🏥 Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг
🩺 Дотор, мэдрэлийн үзлэг
🩺 Гэмтэл, мэс заслын үзлэг
🚑 Яаралтай тусламжийн зөвлөгөө, үйлчилгээ
❤️ Зүрхний бичлэг
🔍Хэвлийн ЭХО шинжилгээ
🧪 В, С вирусын шинжилгээ
🧪 Шээсний шинжилгээ
📍 Байршил: Аймгийн төв талбайд
📚 Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ /Монголын ардын арми, Зэвсэгт хүчинд алба хаасан лавлагаа, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа/
🛠️ Хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан “Эрэлттэй мэргэжил олгох сургалт”-ын дадлага
🎬 “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино
🎤 Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт
📖 “Монгол Улсын тусгаар тогтнол, Чөлөөлөх дайны ач холбогдол” лекц зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
👨‍👩‍👧‍👦 Иргэд, хүүхэд, залуучууд та бүхнийг хүрэлцэн ирж, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.