loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД 1000 ГА ТАЛБАЙД ӨВС ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ БАЙНА

2024-10-23

Аймгийн Хадланчдын холбооноос Дорнод аймгийн Халхгол суманд 1000 га талбайд өвс тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд хадланд бэлтгэх ажилд 18 сумын 33 хадлангийн салаа, 4322 хүн, 2000 орчим техник хэрэгсэлтэй гарч ажилласан. Малчдын түвшинд нийт 130,0 мянган тн хадлан бэлтгэхээс 114.3 тн хадлан бэлтгэсэн нь 87,9 хувьтай, мөн ногоон тэжээл 428 тн, үйлдвэрийн тэжээл 131 тн, гар тэжээл 54 тн-ын тус тус бэлтгээд байна. 

Аймгийн нөөцөд 100 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэсэн нь 100 хувьтай, сумдын аюулгүйн нөөцөд 900 тн өвс бэлтгэхээс 699,5 тн-ыг бэлтгэж 77,7 хувьтай, 720 тн тэжээл бэлтгэхээс 187,5 тн-ыг бэлтгэж 26 хувьтай байна. Сумын нөөц татан авалтын явагдаж байна.