loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Чуулга уулзалтад 21 аймаг, 360 сум, нийслэл хотоос нийт 1400 гаруй төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, бизнес эрхлэгч, малчин, иргэд оролцож байна. Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын хамтын ажиллагааны байгууллага, Швейцарын хөгжлийн Хөгжлийн агентлаг, МХАҮТ, Жайка Монгол, МЗХ-оос хамтран зохион байгуулж буй юм.

Манай аймгийн хувьд Шинэ сэргэлийн бодлого дахь “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөр баталж, хотоос хөдөө рүү чиглэсэн иргэдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн билээ.

Чуулган дараах сэдвийн хүрээнд өрнөх юм. 

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Хот хөдөөгийн сэргэлт”

Шадар Сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн Сайд Ч.Хүрэлтбаатар “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй бодлого, шийдвэрүүд”,

Сангийн Сайд Б.Жавхлан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгогдох дэмжлэгүүд”,

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг “Монгол дахь дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь”,

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хөдөөд тавтай морил” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх юм.

Чуулган үдээс хойш “Бүсийн хөгжил -хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал”, TEDx - Улаанбаатар” , “FUCKUP NIGHT” гэх мэт арга хэмжээнүүд болох юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийг 2023 оны тавдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулна. Энэхүү өдөрлөгөөр: ✅Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломжууд, татварын хөнгөлөлт ✅Аялал жуулчлал, газар тариалангийн салбар, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах боломжтой газрын байршлууд ✅Хэнтий аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд ✅Шилжин ирж буй иргэдэд олгох газрын мэдээлэл ✅Хэнтий аймагт нээлттэй байгаа ажлын байрны мэдээлэл ✅Оюутнууд, төрийн албан хаагчдад зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Зөгийн үүр” хөтөлбөр ✅Эмч, сувилагч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ Хэнтий аймгийн 18 сум 5 тосгонд шилжин ирэх хүсэлтэй иргэд, ААН-ийг бүртгэлийг газар дээр нь шийдвэрлэнэ. Мөн Хэнтий аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана. Мянганы суут хүн Эзэн Чингис хаанаас улбаатай их түүхийн өлгий, 100 жилийн буурал түүхтэй Хан Хэнтий уулын аймгийн нээлттэй өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна. Хаана: Улаанбаатар хот Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд Хэзээ: 2023.05.27-нд 10-16 цагийн хооронд