loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Маргааш зарим газраар бороотой | HuduuMN

Маргааш зарим газраар бороотой

2025-07-31

Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр маргааш өдөр буюу наймдугаар сарын 1-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. 
  

Иймээс гол дагуу зусаж, амарч байгаа иргэд, аялагчид болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын усанд оруулахгүй байх, мөн уулын гуу жалга дагуу урсан орж ирэх үерээс сэргийлэхийг онцгой анхаарууллаа.

Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар +22+27 градус, бусад нутгаар +27+32 градус дулаан байна.