loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Үенч сум хамгийн их буюу 12 см цастай байна | HuduuMN

Үенч сум хамгийн их буюу 12 см цастай байна

2025-01-30

Ховд аймгийн нутгаар өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 3-8 метр, алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар -6-11 градус, Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн Дөргөн сумын нутгаар -16-21 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Одоогоор цасны зузаан Үенч сумын нутагт хамгийн их буюу 12 см байгаа бол Алтай, Дарви суманд 10 см,  Булган суманд 8 см байна. Харин Зэрэг сум 7 см, Чандмань, Дөргөн сум 6 см, Жаргалант, Мянгад сумын нутагт 5 см цастай байна.

Мөн Манхан суманд 4 см, Цэцэг, Эрдэнэбүрэн суманд 3 см, Мөст, Ховд суманд 1 см цастай байгаа бол Дуут суманд 1 см-аас бага цасан бүрхүүлтэй байна.