Сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын аварга малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Өнөөдөр Улсын аварга малчин, саальчин, тариаланчдын нэрс тодорчээ.
Ховд аймгаас энэ жил шинээр Улсын аварга малчин зургаа, Улсын аварга саальчин нэг тодорлоо. Мөн Ховд аймгийн гурван иргэнд Улсын аварга тариаланч цол олгохоор болжээ.
Шинэхэн аваргуудын нэрсийг цахим хэлбэрээр танилцуулж, баяр хүргэлээ. 
Тэдний шагналыг сар шинийн баярын өмнө нутгийн удирдлага, холбогдох албаны төлөөллүүд хүндэтгэн гардуулах юм.
Ховд аймагт 8000 гаруй малчин өрх, 3000 гаруй тариаланч бий. Тус аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд 2025 оны эцэст 3.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн өнгөрсөн онд 30 мянга орчим тонн ургац хураан авсан байна.