loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сар шинийн баярын өдрүүдэд 11 хүүхэд төржээ | HuduuMN

Сар шинийн баярын өдрүүдэд 11 хүүхэд төржээ

2026-02-25

 Ховд аймагт он гарсаар буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 253 эх амаржиж, 255 хүүхэд шинээр төржээ.  
Үүнээс онцлоход, сар шинийн баярын өдөр буюу хоёрдугаар сарын 18-20-ны өдрийн хооронд 10 эх амаржсан байна. Баярын өдрүүдэд шинээр төрсөн хүүхдийн тоо 11 бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа юм. 

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд эзэлж байна.   

Жилд дунджаар 2000 гаруй эх амарждаг байсан бол сүүлийн хоёр жилд 1600-1700 болж, амаржсан эхийн тоо тодорхой хувиар буурчээ. Сонирхуулахад, хүүхдийн хамгийн түгээмэл нэр гэвэл Амин-Эрдэнэ, Энхжин, Номин-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Хангай юм. 
Ховд аймаг энэ онд хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.