loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
 Монгол цэргийн өдөрт зориулсан цэцэг өргөх ёслол болов | HuduuMN

Монгол цэргийн өдөрт зориулсан цэцэг өргөх ёслол болов

2026-03-17

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан цэцэг өргөх ёслол өнөөдөр Ховд аймгийн төв талбайд боллоо. 

Орон нутгийн удирдах ажилтнууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, алба хаагчид, иргэдийн төлөөлөл тус ёслолд оролцсон юм. 

Тэд Галдан бошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Ийнхүү Ховд аймагт Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан олон үйл ажиллагаа, тэмцээн өрнөж байна.