loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Жаргалант суманд хоршоо хөгжүүлэх зээл олгоно | HuduuMN

Жаргалант суманд хоршоо хөгжүүлэх зээл олгоно

2025-04-07

Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгохоор 2025 оны төслийг хүлээн авч эхэллээ.

Хууль, журмын дагуу уг зээлд зөвхөн хоршоод /хоршооны үйл ажиллагаа эрхлэгч/ хамрагдах боломжтой. 
 Төслийн материалыг 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сумын ЗДТГ-ын 209 тоот өрөөнд хүлээн авах юм. 

Төслийн материалд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, холбогдох баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94442922 утсаар лавлах боломжтой.
Зээлийг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, эрчимжсэн аж ахуй гэх мэт 10 гаруй чиглэлийн дагуу олгохоор төлөвлөж буй. 

Энэ нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоршоог хөгжүүлэх, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтой юм.