loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД ОРОЛЦОЖ БАЙГАА АНХАН ШАТНЫ ЭМЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ" ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.  | HuduuMN

“ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД ОРОЛЦОЖ БАЙГАА АНХАН ШАТНЫ ЭМЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ" ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД ОРОЛЦОЖ БАЙГАА АНХАН ШАТНЫ ЭМЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ" ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. 

“Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны" сургалт зохион байгуулах тухай А/15 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхижуулах нь" сэдэвт бүсчилсэн сургалтын Говийн бүсийн сургалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2024 оны 10 сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримталж буй нийгмийн хамгаалалын бодлого, өнөөгийн байдал, Даатгуулагч хүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход анхаарах асуудал, оношийн баталгаажилтийн талаар-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны шинжээч Г.Анхбаяраар ахлуулсан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн магадлагч эмч Д. Тэмүүжин, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн сэтгэц, дотор, нүд, чих хамар хоолой, мэдрэлийн эмч багш нар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь,Төв аймгийн эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн нарийн мэргэжлийн болон анхан шатны эрүүл мэндийн эмч нар танхимаар, бусад аймаг, сум, өрхийн эмч нар цахимаар оролцож байна.