loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021 оны 13 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг улсын түвшинд хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг Өмнөговь аймгийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Нээлттэй Өмнөговь хөтөлбөр “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн тав тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг иргэдийн оролцоотой сайжруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд туршигдсан хамгийн нийтлэг шийдэл болох цахилгаан халаалтын системийг гэр хорооллын дулаан алдагдалтай амины орон сууцанд суурилуулах зорилготой бөгөөд амины орон сууцны халаалтын системийг шийдвэрлэхээс өмнө тухайн сууцны дулаан алдагдлыг тодорхой түвшин хүртэл бууруулах нь нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болж байна. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд иргэдийн тав тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг өөрсдийн оролцоотой сайжруулахаар хэрэгжүүлж буй амины орон сууцны дулаалгын төсөлд хамрагдах сонирхолтой иргэдийг бүртгэж байна. “НУТГИЙН ДЭМ" ХӨТӨЛБӨР Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р сарын 17-ны өдрийн 89-р тогтоолоор "Нутгийн дэм" хөтөлбөр батлагдлаа. 2021-2024 онд хэрэгжих тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн хэмжээн дэхь улсын болон орон нутгийн төсөвт байгууллагын төрийн албан хаагчид хамрагдана. Ил тод нээлттэй, бодитой, шударга байх зарчмын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хагас жил тутамд "Нутгийн дэм" олгоно.