loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Даланзадгад сумын ИТХ-ын 2022 оны 8/3 дугаар тогтоолоор 2023 онд 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хоймор хороололд 500 иргэнд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Шинээр газар өмчлөх өргөдлийг 2023.04.03-ны өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна. 2023 онд шинээр өмчлүүлэх газрын байршил

Орон байр

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд олгох ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ.

Ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даах юм. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн аж. Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байна.

Энэхүү зээлийг олгож эхэлснээр жилд 2700 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэх аж. Тус шийдвэрийн хүрээнд энэ сарын 23-наас эхлэн ХААН, Ариг, Транс, Богд, Капитрон, Төрийн болон Худалдаа хөгжлийн банканд хандаж хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

Бизнес эрхлэлт

Тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг  Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замын Цогтцэций сумруу салдаг хэсэгт мөн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын зааг дээр жолооч нарын тайван зогсоол, үйлдвэрлэл үйлчилгээ байгуулахаар зураг төсөв хийгдсэн байна.  Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас Гашуун сухайт, Шивээхүрэн хилийн боомтуудтай холбоотой үйл ажиллагаа, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, концессын гэрээгээр хийгдэж буй авто зам болох Тавантолгой- Манлай -Ханги боомт хүртэлх авто зам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд тавигдаж буй авто зам зэрэг бүтээн байгуулалтуудад холбогдох хууль журмын дагуу сум орон нутгийн удирдлагын зүгээс бодлогоор дэмжиж ажиллаж ирсэн болно.  Мөн иргэд, аж ахуй нэгжид үзүүлэх Зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулж, ил тод, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй болгох, эдийн засгийн өсөлтийг хангасан аюулгүй, найдвартай тээврийн дэд бүтцийг хөгжүүлж, салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай Зам тээврийн хөгжлийн сайдын албан даалгаврыг үндэслэн “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил болгон зарлах тухай” албан даалгаврыг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь Тавантолгой төмөр зам ХХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 25 оюутан бүртгүүлсэн. Мөн санамж бичгийн хүрээнд мэргэжилтэй инженер техникийн ажилтан бэлтгэх ажлын хүрээнд Даланзадгад сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 25 оюутныг авч ажиллуулахаар тус тус төлөвлөж байна. 9 оюутныг ажлын байраар хангах батламж гардуулсан.  Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 4D хяналтын код бүхий нөөц аэродром болгох зураг төсөв, техник эдийн засгийн төслийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Эрхэс констракшн ХХК-аар боловсруулан гаргуулсан.

Татварын хөнгөлөлт

Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт шилжин ирж байгаа иргэн, ААН-д олгож байгаа татварын хөнгөлөлтийн бодлогын талаарх мэдээлэл Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа Алсын хараа 2050, хот хөдөөгийн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ААНОАТ-ын хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж, 2023.01.01-ний өдрөөс мөрдөж байгаа хуулийн заалтыг танд танилцуулж байна. Үүнд: Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бол хуулийн дараах өөрчлөлтүүдээр танд боломж олгож байна.

Нэг. aлбан татвар төлөгч нийслэл хотод байрлалтай үйлдвэр, эсхүл агуулахаа нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. / ААНОАТ-ын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг/

Хоёр. нийслэл хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно." / ААНОАТ-ын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг/

Гурав. Албан татвар төлөгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэл хотын Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон бусад аймаг, суманд шинээр бий болгосон энэ хуулийн 17.1 дэх хэсгийн 1-д заасан хөрөнгөд өөрийн сонголтоор 15 жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдэл тооцож болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөд элэгдэл тооцож эхлэхээс өмнө харьяалах татварын албанд мэдэгдсэн байна." / ААНОАТ-ын 17 дугаар зүйлд 17.16 дахь хэсэг/

Дөрөв. Албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө." / ААНОАТ-ын 22 дугаар зүйлд 22.5.11 дэх заалт./

Тав. "Албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлөнө гэж заасан хөнгөлөлтийг эдлэх аж ахуйн нэгж нь тухайн төсөлд хамаарах орлого, хасагдах зардал, алдагдал, хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг татварын тооцоог хийж, тухайн төслийн татварын тайланг тусдаа гаргаж тайлагнана." / ААНОАТ-ын 26 дугаар зүйлд 26.15 дахь хэсэг нэмэгдсэн / Татвар төлөгч та Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт аж ахуйн нэгж, байгууллагаа шилжүүлэн ирүүлсэнээр ААНОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг эдлэхээс гадна орон нутагт шилжин ирсний хувьд хуульд заасан зайн хөнгөлөлтөнд хамрагдах боломж бүрдэнэ. ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. Дараах орлогод албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. “22.5.1. аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар;” гэж заасны дагуу таны төлөх татварын хэмжээ 50%-иар хөнгөлөгдөх болно. Энэхүү хөнгөлөлтөнд орохын тулд дараах шалгуурыг хангасан байх ёстой. Ажлын байр бий болгож байгаа гэсэн шалгуурт 2 ба түүнээс дээш ажилтанг 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангаж, НДШ-ийг тасралтгүй төлсөн байх Тайлант хугацаанд төлөх татварыг, тухайн жилийнхээ 02 дугаар сарын 10-ны дотор төлсөн байх Дараах салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бол зайн хөнгөлөлтөнд хамаарахгүй болно.  Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа;  согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох;  тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох;  газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах;  ярианы үйлчилгээ эрхлэх;  эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;  иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;  авто зам, замын байгууламжийг барих, засварлах. Бизнес эрхлэгч иргэн та Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт шилжин ирснээр ХХОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг эдлэхээс гадна орон нутагт шилжин ирсний хувьд хуульд заасан зайн хөнгөлөлтөнд хамрагдах боломж бүрдэнэ. ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн “23.10.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.” гэж заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой. ХХОАТ-ын энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах шалгуурыг хангасан байх ёстой  Тухай татвар төлөгчийн үндсэн харьяалал Өмнөговь аймгийн иргэн байх ёстой  Бизнесийн үйл ажиллагаа тухайн нутаг дэвсгэрт явагддаг байх ёстой  Орлогоо үнэн зөв тайлагнасан байх.  Тайлант хугацаанд төлөх татварыг, тухайн жилийнхээ 02 дугаар сарын 10-ны дотор 100 хувь төлсөн байх  Цахимаар буцаан авах хүсэлт ирүүлнэ

Санхүүгийн дэмжлэг

“НУТГИЙН ДЭМ" ХӨТӨЛБӨР Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р сарын 17-ны өдрийн 89-р тогтоолоор "Нутгийн дэм" хөтөлбөр батлагдлаа. 2021-2024 онд хэрэгжих тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн хэмжээн дэхь улсын болон орон нутгийн төсөвт байгууллагын төрийн албан хаагчид хамрагдана. Ил тод нээлттэй, бодитой, шударга байх зарчмын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хагас жил тутамд "Нутгийн дэм" олгоно.

Бусад

“Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн тав тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг иргэдийн оролцоотой сайжруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд туршигдсан хамгийн нийтлэг шийдэл болох цахилгаан халаалтын системийг гэр хорооллын дулаан алдагдалтай амины орон сууцанд суурилуулах зорилготой бөгөөд амины орон сууцны халаалтын системийг шийдвэрлэхээс өмнө тухайн сууцны дулаан алдагдлыг тодорхой түвшин хүртэл бууруулах нь нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болж байна. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд иргэдийн тав тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг өөрсдийн оролцоотой сайжруулахаар хэрэгжүүлж буй амины орон сууцны дулаалгын төсөлд хамрагдах сонирхолтой иргэдийг бүртгэж байна.