loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВИЙН ЖОНОН БҮЖГИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. | HuduuMN

ГОВИЙН ЖОНОН БҮЖГИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Аймгийн Засаг  даргын  “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр “Говийн Ирээдүй-Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ирээдүйн бүжигчдийн залгамж халааг бэлтгэх, бүжгийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн бүжгийн хэм хэмнэл, хөдөлгөөний ур чадварыг шинэ түвшинд хүргэх зорилго бүхий    “Говийн Жонон” зүүн бүсийн хүүхдийн бүжгийн наадам зохион байгуулагдаж байна. 

       34 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Говийн жонон бүжгийн наадмыг Монгол улсад “Хүүхдийн байгууллага” хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт  100 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн үүсэж хөгжсөний 166 жилийн ой , Монголын хүмүүнлэгийн өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. 

Говийн жонон бүжгийн наадамд Дорноговь , Говьсүмбэр , Дорнод аймаг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Цогтцэций, Гурвантэс, Ханхонгор  сумдын сурагчид, цэцэрлэгийн бүжигчин багачууд нийт 34 хамтлаг, 820 гаруй хүүхдүүд оролцож байна.