
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Баруун сайхан, Төгөл хорооллын цахилгаан хангамжийн 35/0,4 кВ АТП-83 дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлж, 0,4 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг Акс стар ХХК чанар стандартын дагуу хийж гүйцэтгэсэн ба Баруунсайхан, Төгөл хорооллын айл өрхүүд өвлийн их ачааллын үед цахилгаан эрчим хүчний доголдолгүй өвөлжих боломж бүрдэж байгаа юм.