loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА | HuduuMN

УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд Цочмог халууралт, тууралтат халдварын сэжигтэй  23  тохиолдол   бүртгэгдсэн  байна.  БОЭТ-ийн халдвартын тасагт 40 хүүхэд тусгаарлагдан, хяналтад байна.   

 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улаан бурхан өвчний онош батлагдсан 9, сэжигтэй 58 тохиолдол бүртгэгдсэн байна. /Нийт 67/ 

АЗДаргын захирамжаар “Дархлаажуулалтыг эрчимжүүлэх тухай”  буюу аймгийн хэмжээнд дархлаажуулалтын 14 хоногийн аяны арга хэмжээг зохион байгуулах чиглэл хүргүүлэн ажиллаж байна. 

  Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний  сургуулийн 3, гэрийн 4 голомт бүртгэгдэж, өвчлөлийн голомтод сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хариу арга хэмжээг тасралтгүй авч, ажиллаж байна.

   Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өөрсдөө болон хүүхдүүддээ халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан амны хаалтыг тогтмол зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч эрсдлээс сэргийлээрэй.