loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ | HuduuMN

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

 Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулан хуралдаанаар зөвлөлийн гишүүд болон сумдын Засаг дарга нарт дараах асуудлуудад анхаарч ажиллах, арга хэмжээ зохион байгуулах үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Энхбат өглөө. 

Үүнд: 

1. “Электрон тамхинаас татгалзаж ирээдүйгээ хамгаалцгаая” аяныг орон нутагт бүх шатанд хамтран зохион байгуулах

2. Сургуулийн амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгуулах

3. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг хамтран зохион байгуулах

4. Бага насны охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал, бэлгийн замын халдвар, зам тээврийн осол эндэгдэл, гэр бүл салалтын асуудалд анхаарч дорвитой арга хэмжээ авч, урьдчилсан сэргийлж ажиллахад анхаарч ажиллах чиглэл өглөө.