Өмнөговь аймгийг эрчим хүчээр ханган нийлүүлж байгаа төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын албан хаагч, удирдлагууд болон инженерүүдийн холбооны төлөөллүүдийг аймгийн Засаг дарга, холбогдох албаны мэргэжилтнүүдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх арга замын талаар мэргэжлийн хүмүүсийн саналыг авч харилцан ярилцлаа. Мөн уулзалтаар аймгийн Засаг дарга ЗГ-тай хийсэн гэрээний дагуу эрчим хүчний чиглэлийн чиг үүргийг танилцуулж үүрэг чиглэл өглөө.
Орон нутагт дутагдалтай байдаг эрчим хүчний чиглэлийн мэргэжилтнүүдийг Өмнөговь аймагтаа Коосэн технологийн коллеж, ШУТИС-ын харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд бэлтгэж байгаа. Энэ онд 15 дулааны инженер төгсөх бол Цахилгааны инженерээр 83 мэргэжилтэн бэлтгэгдэж байгааг танилцуулж дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх боломжтой болж байгааг энэ үеэр танилцууллаа.