
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ЦОГТ-ОВОО СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд дараах чиглэлээр мэдлэг, дадлага олгож байна. Үүнд:
Дунд хугацааны бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналтын чанар, үр дүнг сайжруулах,
Шинээр томилогдсон албан хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах,
Албан хаагчдын хооронд харилцан туршлага солилцох, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлж байна.
Энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тайлагналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, албан хаагчдын гүйцэтгэлийг сайжруулах, улмаар нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.