loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“DINO’S LAND” ХҮҮХДИЙН ПАРКИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ТОГЛООМЫГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА. | HuduuMN

“DINO’S LAND” ХҮҮХДИЙН ПАРКИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ТОГЛООМЫГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

2024-09-18


Өмнөговь аймгийн “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Соёл амралтын хүрээлэнгийн “Dino’s land” хүүхдийн паркийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хэрэгжүүлж буй тоглоомын шинэчлэл, засвар угсралтыг “ЭЙЧ ДИ ЭС ЮУ” ХХК хийж, гүйцэтгэлээ. 

2024 оны 09 сарын 16-ны өдөр Аймгийн Өмчийн газрын дарга Ш.Отгонбаяраар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус парк дээр ажиллалаа. 

Ажлын хэсэг шинэчлэлт, угсралт хийсэн бүх тоглоомтой танилцаж, тоглоомын аюулгүй ажиллагааны зарим нэмэлт засварыг хийх шаардлагатай гэж үзэн, гүйцэтгэгч компани болох “ ЭЙЧ ДИ ЭС ЮУ” ХХК-ийн ажилтан, албан хаагч нарт үүрэг, чиглэл өглөө.